АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүү Хантер Байдендаа өршөөл үзүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Үүнийгээ шүүхийн яллах ажиллагааг шударга бус, өрөөсгөл гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдэв.
"Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөөсөө би Хууль зүйн яамны шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй гэж хэлж байсан. Хүүг минь онцлон мөрдөн шалгаж, шударга бусаар шүүж байгааг харсан ч энэ хэлсэн үгэндээ хүрсэн” гэсэн түүний мэдэгдлийг Цагаан оордон нийтлсэн байна.
Хантерын холбогдоод буй хэргийг ихэвчлэн татвар, торгуулийг буцааж төлөх гэх мэт илүү зөөлөн арга замаар шийдвэрлэдэг гэж Байден тэмдэглэжээ.
Зөвхөн улс төрийн дарамт шахалт үзүүлэх зорилгоор хүү Хантерыг онилсон гэж Байден онцолжээ.
Түүний хэлснээр, Хантерыг АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү учраас л бай болгосон гэхээс өөр ямар ч шалтгаан эрүүл ухаантай хүн олж чадахгүй.
"Таван жил хагасын турш байнгын халдлага, дарамтыг үл харгалзан Хантер эрүүл хэвээр байна. Хантерыг нугалж,сөхрүүлэх гэсэн оролдого нь намайг нугачин дарах гэсэн хүсэл юм. Тэгээд тэд зогсоно гэж бодох ямар ч шалтгаан байхгүй" гэж Байден мэдэгджээ.
Зургадугаар сард тангарагтны шүүх 54 настай Хантер Байденыг 2018 онд буу худалдаж авахдаа хар тамхинд донтсон гэдгээ нуун дарагдуулсанд гэм буруутайд тооцсон.
АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр хүүдээ өршөөл үзүүлэх шийдвэрийг нэлээд бодсоны эцэст гаргасан гэдгээ тэмдэглэв.
"Би шударга ёсонд итгэдэг ч улс төр энэ үйл явцад орцож, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Аав, ерөнхийлөгч хоёр яагаад ийм алхам хийснийг Америкийн ард түмэн ойлгоно гэж найдаж байна" гэж Байден хэлэв.
Өнгөрсөн есдүгээр сард Хантер Байден татвараас зайлсхийсэн хэрэгт буруугаа хүлээс юм..
Хүү Байденд арванхоёрдугаар сарын 12, 16-нд ял оноох ёстой байсан бөгөөд татвараас зайлсхийсэн хэргээр түүнд 15 жил хүртэл хорих ял оноохоор зэхэж байв.