Хүнд үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрлэл, технологийн парк) хэлэлцүүлэг”-ийг нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
2024-02-02
Алтны “Баянхөндий” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь өндөр агуулга бүхий “Баян хөндий” алтны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээ мэдээлэв. Тус компани Монголын баруун өмнөд хэсэгт оршдог эл төслийн хөгжүүлэлтийн хүрээнд “Mongolian mining corporation”-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ эцэслэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын эцэст “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий Монгол дахь охин компани “ЭрдэнэМонгол” ХХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган, “Mongolian min¬ing corporation”-д шилжүүлснээр эл гэрээг албан ёсоор эцэслэжээ
2024-02-02
БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэжээ
БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.84 хувиар өссөн байна. Алтны хэрэглээ 1089.69 тонн болж өмнөх оныхоос 8.78 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Алтны Холбооноос гаргасан баримтад дурджээ.
2024-01-29
Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа
Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Эл терминалын зам, талбай бусад барилга байгууламжийг үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын анги нэгтгэлийн гээд 1200 инженер, техникийн ажилтан 360 орчим нэгж техниктэйгээр нэг жилийн хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм
2024-01-29
Сэхэ боомтоор нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ 35 хувиар өсжээ
2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг SXcoal мэдээллээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар нэмэгджээ. Нийт ачаа тээврийн 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон.
2024-01-26
Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлэв
Эрдэс баялгийн салбар 2023 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.31 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 5.71 их наядаар буюу 30.7 хувиар өсжээ. Тэгвэл дээрх салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.07 их наядаар (66.7 хувь) нэмэгдсэн дүн гарсан байна. Тодруулбал, төсвийн орлогын 29.9 хувийг (7.27 их наяд төгрөг) нь уул уурхай, олборлох, 1.3-ыг нь (304.2 тэрбум) газрын тосны салбараас, 0.2-ыг нь (36.6) тусгай зөвшөөрлийн төлбөр, 0.3-ыг нь (62 тэрбум) бусад орлогоос төвлөрүүлсэн аж.
2024-01-24
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого 66.7 хувиар өсжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувийн өсөлтийг харууллаа.
2024-01-24
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт болно
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төр, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнг гуравдугаар сарын 28, 29-нд “Корпорэйт конвеншн”-д зохион байгуулахаар болжээ. Мөн онлайнаар шууд дамжуулах бөгөөд үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг, ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох аж
2024-01-23
Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг тараана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ТУЗ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Тус компанийн ТУЗ-ийн хурал энэ долоо хоногт хуралдаж, Цагаан сарын өмнө ногдол ашиг тараах чиглэл авчээ.
2024-01-22
1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэхээр яригдаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
2024-01-17
Агаарын геофизикийн судалгааны ажлын тендер зарлах нь
Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ
2024-01-15
Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ
Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15
Зэсийн орлого 2025 онд хоёр дахин өснө
Дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нөгөө талаас Чили, Перугийн уурхайн зэсийн нийлүүлэлт тасалдсанаас зэсийн үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаж байна. 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
2024-01-11