Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлье.
o Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс "–ээс тодруулах боломжтой.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5) байх бол хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5, 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С хүйтэн байна.
ЗӨВЛӨМЖ
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.Энэ сард агаар температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.