Цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, паркетан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.