"Оюу толгой" ХХК болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна. Мөн гүний уурхайд олон тооны ажилчид угаартаж эрүүл мэнд эрсдэлд орсон ч нуусан, уурхайчдын цалинг маш багаар тооцдог болсон талаарх асуудлыг хөндөж байгаа юм.
Мөн ажилчдын цалинг нэмэх, эвлэрлийн гэрээ хийх асуудлыг хэлэлцэхээр санал хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Гэрээлэгч нэр бүхий компаниуд хөдөлмөрийн хүнд нөхцөлд, Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсний нэмэгдлээ авч чадахгүй байгаа зөрчил гарсаар байгааг илэрхийллээ.