Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төр, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэнг гуравдугаар сарын 28, 29-нд “Корпорэйт конвеншн”-д зохион байгуулахаар болжээ. Мөн онлайнаар шууд дамжуулах бөгөөд үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг, ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох аж. Түүнчлэн байгууллагууд үзэсгэлэн дэлгэх нь. Бас зураглал, хайгуулын шилдэг баг шалгаруулж, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” гэрэл зургийн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн, мэргэшүүлэх сургалт, “Цэцээ гүн” спорт, гео аялал зохион байгуулах гэнэ. Үүнд оролцохыг хүсвэл онлайнаар бүртгүүлж болох аж.
Бэлтгэсэн Б.Сонор