Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувийн өсөлтийг харууллаа.
Төсөвт төвлөрүүлсэн орлогыг салбараар нь ангилбал: .
- Уул уурхай, олборлох 7,277.0 тэрбум төгрөг буюу 29.9 хувь,
- Газрын тос 304.2 тэрбум төгрөг буюу1.3 хувь,
- ТЗ-ийн төлбөр 36.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
- Бусад орлого 62.0 тэрбум төгрөг буюу 0.3хувь байна.
Уул уурхай, олборлох салбарын экспортын мэдээллийг хүргэхэд:
- Нүүрс 4,314.6 тэрбум төгрөг,
- Зэс 2,232.1 тэрбум төгрөг,
- Алт 311.5 тэрбум төгрөг,
- Цайр 134.3 тэрбум төгрөг,
- Төмөр 97.0 тэрбум төгрөг,
- Хайлуур жонш 23.8 тэрбум төгрөг,
Бусад ашигт малтмал 163.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Ингэхдээ нүүрс, зэс, алт, төмрийн улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өссөн үзүүлэлттэй гарлаа.
Тодруулбал:
- Нүүрс 2,252.2 (2.1 дахин) тэрбум төгрөг,
- Зэс 514.9 (30.0%) тэрбум төгрөг,
- Алт 53.5 (20.7%) тэрбум төгрөг,
- Төмөр 55.4 (2.3 дахин) тэрбум төгрөг,
- Бусад 48.1 (41.6%) тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Харин цайр, хайлуур жоншны экспортын дүн буурчээ.