Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 100 дуудлага бүртгэгджээ. Үүний 84 нь гал түймрийнх. Харин төөрсөн, сураггүй болсон, зам, тээвэр, цас, шаварт суусан зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 14 дуудлага ирсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр хүн нас баржээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 13 иргэний амь аварсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатарт тав, Сонгинохайрханд 15, Хан-Уулд ес, Баянголд зургаа, Чингэлтэйд долоо, Налайхад нэг дуудлага бүртгэгдсэн байна. Хүйтний эрч чангарч буй тулд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Ч.ТУЯА