Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслийн хүрээнд нийт 6 багц ажлын гүйцэтгэл 2022 онд 56 хувь байсан. 2023 онд 85 хувьд хүрч, 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Уурхайгаас олборлож байгаа түүхий нүүрсийг вагон тээвэрт ачсанаар нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Вагонд нүүрс ачих байгууламж нь нэгж вагоны ачих хугацаа 60 секунд, нэгж чингэлгийг ачих хугацаа 40 секунд.