ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойн сүүлчийн хэсэг Хятадын дорно зүгт ашиглалтад орлоо. Энэ тухай Синьхуа мэдээлэв.
Байгалийн хий дамжуулах хоолойн Хятадын хэсэг нь Хэйлунжян мужийн хилийн Хэйхэ хотоос эх авч, умардаас өмнө зүг дамжин тус улсн эдийн засаг,санхүүгийн төв болох Шанхай хүрчээ.
Энэхүү хил дамнасан хийн хоолой нь ОХУ-д 3000 км, Хятадад 5111 км урттай юм.
Хятадын China Oil & Gas Pipeline Network Corporation /PipeChina/ компанийн мэдээлснээр, тус хийн хоолойн чиглэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилийн хийн тээвэрлэлтийн хэмжээ 38 тэрбум шоо метр байна.
Хий дамжуулах хоолойн зүүн салбарыг бүрэн хэмжээгээр холбосноор Хятадын хүн ам шигүү суурьшсан зүүн бүсийн байгалийн хийн нийлүүлэлтийн хүчин чадал, онцгой байдлын оргил ачааллыг бууруулах боломжийг нээлээ. Мөн тус улсын эрчим хүчний зүүн стратегийн коридорын ажил дууссаныг харуулж байна гэж PipeChina мэдэгдэв.