Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй.
Манай улсад хурандаа цол олгогдож эхэлсэн 88 жилийн хугацаанд төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас нийт 3000 гаруй хурандаа цолтон тодрон гарснаас өнөөдрийн байдлаар 9 салбарын 99 эмэгтэй алба хаагч энэхүү эрхэм хүндэт цолыг хүртжээ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр хурандаа цолтнуудад НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор цахимаар мөн мэндчилгээ дэвшүүллээ.
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.