БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.84 хувиар өссөн байна. Алтны хэрэглээ 1089.69 тонн болж өмнөх оныхоос 8.78 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Алтны Холбооноос гаргасан баримтад дурджээ.
Харин Монголбанк 17.86 тонн үнэт металл худалдан авсан. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сард 1,795.8 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 223,029.83 төгрөг байв.