Канад улсын Торонто хотод 2024 оны гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд PDAC 2024 олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болно. Үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах юм.
92 дахь жилдээ олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын салбарын бүхий л түвшний төлөөлөгчдийг хүлээж авах чуулга уулзалтаар дэлхийн эрчим хүчний шилжилтийн түүхий эд болох критикал минералын сэдвийг хэлэлцэнэ. Мөн уул уурхай дахь хиймэл оюун ухаан, дижиталчлал гэх мэт технологийн дэвшлүүд яригдана.
Чуулга уулзалтын үеэр Канадын парламентын дарга, Эрдэс баялгийн сайд нартай уулзах, уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох, салбарын томоохон хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоож, салбартаа сайн туршлага судлах, аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ гарц боломжийг бий болгодог. Мөн улсынхаа эрдэс баялгийн салбараа сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулах, салбар хуралдаануудад илтгэл танилцуулдаг. Уул уурхайн салбарт дэлхийн шинэ, шилдэг технологи, ноу-хау, олон олон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны саналууд, шинэ боломжуудыг олгодог олон улсыг эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт юм.