Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28 979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс иргэдийн дансанд орж эхэлжээ.
Нийслэлийн хэмжээнд 20 090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авна. Харин 8889 оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан олгох юм.
Эх сурвалж: Нийслэлийн Татварын газар