Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг хотын тогтвортой хөгжилд чиглүүлэв
Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм
2024-02-02
Европ, Төв Азийг холбосон тээврийг хөгжүүлнэ
Европын Холбоо, Төв Азийг холбосон тогтвортой, тээврийн коридорыг хөгжүүлэх зорилго бүхий “Дэлхийд гарах гарц” (Global Gateway) хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд боллоо.
2024-02-02
Хүүхэд асрах зардал эрс нэмэгджээ
Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гаргах нэг гарц юм. Гэвч ихэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байна.
2024-02-02
КИМ ЖӨН УН: Сөүлийг бид дайснаа гэж үзнэ
Умард Солонгос Үндсэн хуульдаа Өмнөд Солонгосыг “хамгийн гол дайснаа” гэж тусгаснаар харилцаагаа эцэслэн таслахаар шийдэв бололтой. Дайн эхэлсэн тохиолдолд хөршийнхөө газар нутгийг “бүрэн эзлэх” зорилтоо батжуулахаар төлөвлөж буйгаа Ким Жөн Ун ийнхүү мэдэгдэв. Сөүл ч Умардын зүгээс өдөөн хатгавал хариуг нь “хэд дахин хүчтэй” өгөхөө амлалаа
2024-02-01
Оросын цэргийн дарга нар мөнгөөр шархадсан гэсэн хуурамч бичиг олгодог болжээ
"Верстка" хэвлэлд мэдээлснээр өмнө нь цэргийн дарга нар зэвсэгт хүчний алба хаагчдад амралт, чөлөөний хуудас, биеийн тамирын шалгалтад тэмцсэн дүн, цэргийн цол, С зэрэглэлийн жолооны үнэмлэх хүртэл мөнгөөр олгодог байсан бол Укайны дайн эхлэхтэй зэрэгцэн шархадсан тухай бичиг, дайнд оролцсоны төлөө төрийн шагналд нэрийг нь жагсаалтад оруулах, түүнчлэн байлдааны даалгавараас зайлсхийх боломжийг олгодог болжээ.
2024-01-31
Нас бол тоо гэдгийг харуулж буй теннисчин
Үе тэнгийнхэн нь зодог тайлдаг насанд Энэтхэгийн теннисчин Рохан Бопанна оргил амжилтаа үзүүлж байна. Тэрбээр М.Эбдений хамтаар “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын төрөлд түрүүлснээр дэлхийн номер нэг теннисчин боллоо.
Өдгөө 43 настай энэтхэг тамирчин ийнхүү хоёр ч дээд амжилтын эзэн болж байгаа юм. Тодруулбал, “Их дуулга”-д түрүүлсэн хамгийн ахмад тамирчин, мөн дэлхийн чансааны хамгийн хөгшин тэргүүн теннисчин. Р.Бопаннагийн карьерын оргил үе ийм хожуу тохиож байна
2024-01-31
К.Валиевагийн медалиуд хэнд очих вэ
ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг Лозанн хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) дөрвөн жилээр хасах шийдвэрийг энэ сарын 29-нд гаргалаа. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, медаль болон мөнгөн шагналыг нь хураах юм.
Энэхүү шийдвэрийг талархалтай хүлээж авч буй гэдгээ Допингтой тэмцэх дэлхийн агентлаг (WADA) илэрхийлэв
2024-01-31
2024 оныг тодорхойлох 10 чиг хандлагыг нэрлэжээ
Германы дэлхийд нэр хүндтэй ирээдүй судлаач (futurist), стратегийн зөвлөх Бернард Марр 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлагыг нэрлэсэн байна. Тэрбээр “Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, бизнест хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах 100 арга” номын зохиогч, Linkedin-аас дэлхийн шилдэг 5 бизнесийн инфлүүнсерээр нэрлэгджээ.
2024-01-30
Цөмийн зэвсэг тээвэрлэх Пулхвасал-3-31 далавчит пуужинг хөгжүүлж байна
БНАСАУ-ын албан ёсны төв мэдээллийн агентлагаас нэгдүгээр сарын 25-ны өдөр “стратегийн” хэмээх цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай Пулхвасал-3-31(Pulhwasal) далавчит пуужин хөгжүүлэлтийн шатанд явж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн пуужин харвасан талаар мэдээнд дурдаагүй ч энэхүү туршилт нь бүс нутаг, хөрш орнуудын аюулгүй байдалд ямар ч нөлөөгүй гэжээ.
2024-01-30
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нэршил, логогоо өөрчлөв
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага албан ёсны нэршлээ өөрчилж, НҮБ-ын Аялал жуулчлал болгожээ. Тодруулбал, United nations world tourism organization (UNWTO) хэмээх олон улсын нэршлээ United nations tourism (UNT) болгож хураангуйлсан байна. Судлаачид үүнийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг хэмээн утгачлан орчуулж, хэрэглэхэд тохиромжтой гэв. Мөн тус байгууллага лого болон брэндингээ өөрчилжээ
2024-01-30