Германы нисэх хүчин Балтийн тэнгис дээгүүр олон улсын агаарын орон зайд дамжуулагч дохиогүй нисч байсан Оросын цэргийн нисэх онгоцны эсрэг Eurofighters сөнөөгч онгоцнуудаа хөргөжээ. Энэ тухай ХБНГУ-ын Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурджээ.
Тус байгууллагын мэдэгдсэнээр сөнөөгч онгоцуудыг Холбооны Мекленбург-Өмнөд Поммерн муж дахь Лаагийн агаарын баазаас хөөргөжээ. Тэд Оросын онгоцыг буцаад Дорно зүг эргэх хүртэл хэсэг хугацаанд дагалдан явсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улсын Агаарын-сансрын хүчний нисэх онгоцны бүх нислэг агаарын орон зайг ашиглах олон улсын дүрэм журмын дагуу хийгдэж байгаа гэж удаа дараа мэдэгдэв.