Илон Маскийн эзэмшлийн “Neuralink” компани анх удаа хүний тархинд утасгүй чипийг амжилттай суулгасан тухай тэрбумтан өөрийн X(хуучнаар Твиттер) хуудсаараа мэдээлэв.
Уг чип нь хүний тархийг компьютертэй холбох үүргийг гүйцэтгэх ёстой бөгөөд Neuralink амлаж буйгаар энэ нь бие махбодийн болон сэтгэцийн эмгэгтэй тэмцэхэд тусалах юм.
Neuralink компани энэ салбарт анхдагч нь биш аж. Олон арван байгууллага олон жилийн турш дээрх асуудлыг туршиж үзсэн бөгөөд зарим нь бусдад урам зориг өгөх үр дүнд хүрсэн ч явдал байгаа аж.
Америкийн эрх баригчид өнгөрсөн оны тавдугаар сард Маскийн компанид чипээ хүн дээр турших зөвшөөрлийг олгожээ. Туршилтыг зургаан жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байна.
“Neuralink”-ийн тодорхойлсноор 1024 мэдрэгч /нейроноос ялгарах хэмнэлийг хүлээн авах ёстой хамгийн нимгэн электрод утаснууд/ бүхий чип суулгах мэс заслыг робот гүйцэтгэдэг аж.
Хөдөлгөөн хянадаг тархины хэсэгт суулгасан чип нь тархинаас ирсэн дохиог гаднах төхөөрөмж рүү илгээдэг бөгөөд тэр нь хүн ямар хөдөлгөөн хийхийг “ойлгон тайлдаг” гэнэ.
Илон Маскийн бичиж буйгаар өөрийнх нь “Neuralink”компанийг эл бүтээлийг "Телепат" /бодлыг унших, алсаас ямар нэгэн зүйлийг мэдрэх онцгой чадвар/ гэж нэрлэх бөгөөд гол төлөв саажилттай хүмүүст суулгах юм байна.