Орос-Украины дайн эхэлснээс хойш Оросын арми дахь авлигын гэмт хэргийн нэгэн шинэ “үйлчилгээ” бий болжээ.
"Верстка" хэвлэлд мэдээлснээр өмнө нь цэргийн дарга нар зэвсэгт хүчний алба хаагчдад амралт, чөлөөний хуудас, биеийн тамирын шалгалтад тэмцсэн дүн, цэргийн цол, С зэрэглэлийн жолооны үнэмлэх хүртэл мөнгөөр олгодог байсан бол Укайны дайн эхлэхтэй зэрэгцэн шархадсан тухай бичиг, дайнд оролцсоны төлөө төрийн шагналд нэрийг нь жагсаалтад оруулах, түүнчлэн байлдааны даалгавараас зайлсхийх боломжийг олгодог болжээ.
Уг нийтлэлд цэргийн ангийн шүүх он гарсаар залилан мэхэлсэн гэсэн зүйл ангиар найман хэргийг хэлэлцсэн байна.
Эдгээр бүх хэрэг шархадсан гэсэн хуурамч бичиг баримт үзүүлсэн цэргүүдтэй холбоотой аж. Харин командлагч нар нь энэ талаар ямар ч ойлголтгүй байсан хэмээн мэдэгджээ.
Цэргийн алба хааж буй хүмүүс гар утас хэрэглэхийг албан ёсоор хориглодог ч энэ дүрэм байнга зөрчигддөг аж. Гар утас хэрэглэж байгаад баригдахад "төлбөр" нь 2000 рубль. Арми дахь авлигатай холбоотой хэрэгийн том хувийг эл гэмт хэрэг эзэлдэг.
Чөлөөний хуудас 1000-2500 рублийн үнэтэй ч дайны үе тул чөлөө тав хоногоос илүү өгдөггүй гэнэ.
Дайчилгаа зарласны дараа цэргийн албан хаагчид мөнгөөр шагнал худалдаж авч эхэлсэн гэж эх сурвалж яржээ.
Мөн хугацаат цэргийн алба хаагчид алба хаахаас зайлсхийхийн тулд хахууль өгөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх аргыг ихээр хэрэглэдэг аж.
2023 онд онд цэргийн ангийн шүүхүүд хээл хахуулийн 600 хэргийг хэлэцэн ял оноосон байна.