Умард Солонгос Үндсэн хуульдаа Өмнөд Солонгосыг “хамгийн гол дайснаа” гэж тусгаснаар харилцаагаа эцэслэн таслахаар шийдэв бололтой. Дайн эхэлсэн тохиолдолд хөршийнхөө газар нутгийг “бүрэн эзлэх” зорилтоо батжуулахаар төлөвлөж буйгаа Ким Жөн Ун ийнхүү мэдэгдэв. Сөүл ч Умардын зүгээс өдөөн хатгавал хариуг нь “хэд дахин хүчтэй” өгөхөө амлалаа.
Умард Солонгосын удирдагчийн үзэж буйгаар “умард хагас”, “тусгаар тогтнол”, “энх тайвнаар нэгтгэх” гэх мэт үг хэллэгийг Үндсэн хуулиасаа хасах юм байна. Цаашлаад Өмнөдтэй хамтран ажиллах, хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг эрхэлж байсан гол байгууллагуудаа Пёньяны Засгийн газар татан буулгажээ. Ийм өөрчлөлт хийж буй нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тодорхой харуулахад чухал гэж Умардын удирдагч мэдэгдлээ. Тэрбээр газар нутаг руу нь Өмнөд 0.001 мм “алхахад” л дайн эхлэхийг өдөөсөн үйлдэл үзнэ хэмээн онцолсон юм. Үүнтэй холбогдуулж Өмнөдийг “бүрэн эзлэн авч”, дайн эхэлсэн тохиолдолд түүнийг БНАСАУ-ын бүрэлдэхүүнд оруулах зорилгыг хэрэгжүүлэх нь чухал гэж тэрбээр үзэж буй аж.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Умардын өдөөн хатгалгын хариуг хэд дахин хүчтэй өгөх болно гэж мэдэгдсэнийг Умард Солонгос тус хойгийн байдлыг тогтворгүй болгоход гол үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын үйл ажиллагаатай холбон үзэж байна. Энэ нь Вашингтон, Сөүл, Токиогийн цэргийн хамтын ажиллагааг хэлж буй хэрэг. Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хийгээд бөмбөгдөгч онгоцыг оролцуулан гурван талын өргөн цар хүрээтэй хамтарсан сургуулилалтыг энэ гурван улс хийж буй нь Ази, Номхон далайн бүс нутгийн байдлыг хурцатгаж байдаг юм. Орос ч мөн ийм байр суурьтай байгаа. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Цой Сон Хитэй нэгдүгээр сарын 16-нд Москвад уулзах үеэрээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “БНАСАУ-ын аюулгүй байдалд аюул учруулж буй АНУ болон түүний холбоотнуудын бодлого тус бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Солонгосын хойгийн эргэн тойрны байдлыг хурцатгаж буй аливаа алхмаасаа татгалзахыг Орос улс уриалж буйг Лавров бас уламжиллаа. Ямар нэг урьдчилсан болзолгүйгээр байдлыг намжаахын төлөө Москва тэмцэж байгааг Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн дахин онцлов.
Сергей Лавров, Цой Сон Хи нарыг яриа хэлэлцээ хийсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэднийг хүлээж авсан юм. Цой Сон Хи Орост айлчилсан нь 2023 оны аравдугаар сард Сергей Лавров Пёньянд зочилсны хариу байлаа. Үүнээс сарын өмнө Орос, Умард Солонгосын удирдагч Владимир Путин, Ким Жөн Ун хоёр уулзсан байв. Түүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Умард Солонгосын нийслэлд зун очсон юм. Талууд зэвсэг нийлүүлж, цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна гэдэгт Вашингтон, Сөүл, Токио эргэлзэхгүй байгаа ч Москва, Пёньян үүнийг үгүйсгэж буй.
АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн сургуулилалтыг цаашид хийх довтолгооны бэлтгэл гэж БНАСАУ үзэж байгаа юм. Зэвсгийн туршилт хийж, түүний дотор цөмийн цэнэг зөөх чадвартай баллистик пуужин удаа дараалан харваж буй шалтгаанаа Пёньян чухам үүгээр тайлбарлаж байна. Энэ мэт үйлдэл хийхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгост хориглосон ч тус улсын удирдлага энэ чиглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, Умард Солонгос АНУ болон түүний холбоотнуудтай удаан хугацаанд сөргөлдөж буйгаа шалтгаан болгож улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх бодлогоо 2023 оны есдүгээр сард Үндсэн хуульдаа “суулгаж” өгөв.
Нэг жилийн өмнө БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс хэмээн тунхаглаж, уг зэвсгийг эцсийн арга хэмжээ болгож ашиглана хэмээн амласан билээ. Энэ нь Төрийн тэргүүн болон улс орон, стратегийн объектууд руу нь довтолсон тохиолдолд Пёньян цөмийн цохилт өгнө гэсэн үг. Тиймээс АНУ, Өмнөд Солонгос, Япон ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хөөрөө хийхэд бэлэн гэж мэдэгдээд, Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохыг чармайж байгаа юм. “Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох талаар ямар нэг яриа байх боломжгүй. Тус улс цаашдаа ч цөмийн гүрэн байж цөмийн зэвсгийн хүчин чадлаа хүчтэй болгохын төлөө ажиллана. Саяхан болтол цөмийн зэвсэг нь үндсэндээ батлан хамгаалах шинж чанартай байсан юм. Гэтэл Умард Солонгосын удирдлага энэ хүчин чадал, нөөцөө давшилтын зэвсэг болгохыг хүсэх үндэслэл бий болчихлоо. Гэхдээ энэ зорилтыг шийдвэрлэхэд багагүй хугацаа хэрэгтэй болно” гэж Сөүлийн Кукмин их сургуулийн профессор Андрей Ланьков тэмдэглэсэн байх юм.
Тактикийн цөмийн зэвсэгтэй болохоор хичээж буйгаа Пёньян нэг бус удаа мэдэгдэж байсан ч түүнийг одоо хэр нь ер туршаагүй байгаа. Тэгэхдээ эрт, орой хэзээ нэгэн цагт ийм зэвсэгтэй болно гэж шинжээч үзэж байна. “Умард Солонгосын сүүлийн мэдэгдлүүд нь юуны түрүүнд Өмнөддөө үзүүлж буй дарамт шахалтын нэг хэсэг нь юм. Өмнөд Солонгос нь ердийн зэвсгээр үлэмж давуу байдалтай учраас өнөөгийн байдлаар Өмнөддөө ноцтой цохилт өгчих техникийн боломж Умардад байхгүй. Умард Солонгост байгаа цөмийн зэвсэг турших систем нь тогтоон барих л хүч юм” гэж Солонгос судлаач хэлж байна. Пёньяны хийж буй сүржин мэдэгдлүүдийг Өрнөд мөн ийн дүгнэж буй. Хүйтэн дайны үед ЗХУ, АНУ хоёр биенээ тогтоон барьж байсантай Умард, Өмнөд Солонгосын өнөөгийн байдал адил төстэй байна гэж хэлж болно. Тэд зэвсгээр хөөцөлдөж, дайнч мэдэгдэл олонтоо хийж байсан ч дайнд хүргэж давраагүй юм гэж Солонгосыг судлах Оросын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Асмолов дүгнэсэн байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны IX Бүгд хурал таван өдөр үргэлжилснийг хэвлэлүүд нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний ням гарагт мэдээлж байсан юм. Сүүлчийн өдөр нь тус улсын удирдагч Ким Жөн Ун илтгэл тавьсан. Шинэ онд тагнуулын зорилгоор гурван пуужин хөөргөнө гэсэн Пёньяны амлалтад хилийн чанадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулаад байтал удирдагч Ким одооноос Өмнөд Солонгостой нэгдэхийг эрмэлзэхгүй, түүнтэй бусад оронтой, тэр дундаа дайсагнагч улстай харилцаж байгаа мэт байх болно гэж ил шулуухан мэдэгдсэн нь хамгийн гол дуулиан болов. Энэ нь Солонгосыг нэгтгэх шугамаас татгалзаж, хэтрүүлэлгүй хэлэхэд Өмнөд дэх “цусан төрлийн ах, дүү”-гийнхээ хувьд баримталж байсан стратегиаорхиж байна гэсэн хэрэг. Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн тэргүүлсэн БНСУ-ын одоогийн Засгийн газрын Америкийн талыг баримталсан, дайсагнасан бодлогод Умард Солонгос ийм хариу барьж байгаа аж. Гадаадын шинжээчийн үзэж байгаагаар Өмнөддөө Умардын баримтлах бодлого, хоёул нэгдэх тухай асуудалд үндсэн эргэлт гарлаа гэж хэлж болох гэнэ. Удирдагч Ким өөрөө ийн хэн ч эргэлзэхээргүй, тов тодорхой хэлсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Засгийн газар, эрх баригч нам солигдлоо ч Умард Солонгостой нэгдэх бодолтой, “дэвшилт ардчилагчид”, Пёньянд хатуу чанга ханддаг, Америкт талтай ханддаг “консерваторууд” гэсэн хоёр лагерь л өрсөлддөг, нэгдэх асуудалд Сөүлд ямар нэг өөрчлөлт байгаа нь анзаарагдсангүй гэж нэмж хэлжээ.
Солонгосын хойг дээр Вашингтон өөрийн стратегийн хүч, хэрэгслээ байрлуулж, хамтарсан сургуулилалт хийж байдгийг Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга шүүмжлээд, АНУ-ын хувьд 2024 онд “давшингуй, хүчээр түрээ барьсан” байр суурь баримтлахаа амлав. “Холбоотнууд цэргийн сөргөлдөөний бодлогоо үргэлжлүүлээд байвал АНУ хийгээд БНСУ-ын эсрэг “цөмийн зэвсгийн тусламжтайгаар хариу үйлдэл” эргэлзэлгүйгээр хийхэд бэлэн гэдгээ Умардын удирдагч онцолсон юм. Шинэ жилийг тохиолдуулж Ким Жөн Уны хэлж байсан үгнүүдээс саяхны илтгэлийг хамгийн чухал нь гэж нэрт шинжээч, профессор Андрей Ланьков тайлбарлажээ. “Солонгосын хойгийн хувьсгалаас хойших 80 шахам жилийн хугацаанд хоёр улс болж салснаа цаг зуурын юм, солонгосчууд бол нэг үндэстэн, хэзээ нэгэн цагт нэгдэнэ гэж хоёул тэмдэглэсээр ирсэн юм. Түүний хамт энхийн замаар нэгдэхэд төвөгтэй гэдгийг ойлгосоор, ярьсаар байсан. Гэтэл нэгдэхийн төлөө тэмцэлд Өмнөдөө түнш гэж Умард нь үзэхгүйгээ Ким Жөн Ун энэ удаа мэдэгдлээ. Өнөөдрөөс зэвсэгт мөргөлдөөний байдалд байгаа дайсагнасан хоёр улс гэж Умард, Өмнөдийн харилцааг үзнэ хэмээн тэрбээр хэллээ. Тэгэхдээ Өмнөдийн Засгийн газрыг АНУ-ын “утсан хүүхэлдэй” гэж нэрлээд, харин ард түмэнтэй нь нэгдэж болохыг үгүйсгэсэнгүй. Хоёр Солонгосын өнөөгийн байдлыг удирдагч Ким биенээ хоёр өөр улс, хоёр өөр ард түмэн гэж онцолсоор байсан Баруун, Зүүн Германтай зүйрлэв. Урьд нь Умард нь Өмнөдөө “намчосон” гэж нэрлэдэг байсан нь “Манай Солонгосын өмнөд хэсэг” гэсэн агуулгатай, гэтэл одоо Өмнөдөө “тусгай улс” гэх болсон хэмээн мөнөөх Андрей Ланьков тэмдэглэж байна. Үүнийг нэгдэхээс татгалзсаны илрэл гэж үзэхээс аргагүй.
Тэгвэл Өмнөд Солонгосын Америкийн талыг баримталсан бодлогыг Вашингтон хөөргөж “гадаад бодлогодоо Жо Байденаас ч илүү Америк чиг баримжаатай” гэх болсон аж. 2018 оноос Өмнөд Солонгосын бодлогод Ким Жөн Ун урам хугарчээ. Өмнөд Солонгосын урдах Ерөнхийлөгчтэй Ким идэвхтэй уулздаг, нэгдэх тухай сэдвийг хэзээ ч байгаагүй идэвхтэй хөнддөг байж. Тэгтэл өмнөдүүд нь АНУ-ын зөвшөөрөлгүйгээр юу ч хийж чадахгүй гэдгээ илэн далангүй хэлээд байсан тул бид яалтай билээ, нэгдэх тухай хэрхэн ярих вэ хэмээн Оросын талд Ким Жөн Ун хэлж байжээ
Бэлтгэсэн Р.Жаргалант.