АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ тухай Fox News мэдээлэв.
Улстөрчийн нэрийг АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч Клаудиа Тенни дэвшүүлсэн байна.
Америкийн хууль тогтоогчийн үзэж байгаагаар Трампын эл шагналыг хүртэх ёстой гавьяа нь Израиль, АНЭУ, Бахрейны харилцааг хэвийн болгох тухай баримт бичиг болох “Абрахамын хэлэлцээрт” гарын үсэг зурахад туслалцаа үзүүлсэн явдал юм.
Клауди Тенни хэлэхдээ, АНУ-ын удирдагч асны энэ чиглэлээр хийсэн хүчин чармайлт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй зүйл бөгөөд одоо болтол Нобелийн хорооноос зохих үнэлгээг аваагүй байна гэв.
2021 оны хоёрдугаар сард Европын парламентын гишүүн Эстони Яак Мэдисон АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм. Мэдисон үүнийгээ тайлбарлахдаа Трамп сүүлийн 30 жилд шинэ дайн дэгдээгээгүй АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон хэмээжээ