Испанийн Үндэсний цагдаагийн газар нас барсан хүмүүсийн цогцсыг хууль бусаар олж аван, их дээд сургуулиудад худалддаг гэмт хэргийн сүлжээг таслан зогсоолоо гэж тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдэгдэв.
"Үндэсний цагдаагийн ажилтнууд Валенсиа хотод цогцос худалддаг гэмт хэргийн сүлжээг илрүүлэн устгав. Гэмт бүлэглэл нас барсан хүмүүсийн биеийг эмнэлэг, асрамжийн газраас цуглуулахын тулд бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, дараа нь их дээд сургуулиудад нэг цогцсыг 1.2 мянган еврогоор зардаг байв" гэж мэдэгдэлд дурджээ.
Гэмт этгээдүүд хамаатан садангүй, болж өгвөл гадаад хүмүүсийн цргцсыг хайж олдог байв.
Нэг их сургууль судалгшааны зориулалтаар 11 цогцос худалдаж аваад дараа шатаахын тулд тус байгууллагад таван мянга гаруй евро төлсөн боловч Валенсиа хотын нэг ч чандарлах газарт эдгээр цогцсуудын тухай мэдээлэл байхгүй байжээ.
Цагдаа нар сэжиглэж буйгаар гэмт этгээдүүд мөнгө хэмнэхийн тулд цогцсыг хувааж, ганцхан удаа чандарлах ажиллагаа явуулсан гэж байна.