Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газар хоёрдугаар сарын 1-ний шөнө Украины арми Оросын Хар тэнгисийн флотын "Ивановец" пуужинт хөлөг онгоцыг устгасан тухай мэдээлэв.
Украйны тагнуулынхан Оросын хөлгийг Крымийн Донузлав нуурын ойролцоо байхад нь дайрчээ.
"Оросын хөлөг онгоцны их бие рүү хэд хэдэн буудсаны үр дүнд цаашдын хөдөлгөөнд үл нийцэх гэмтэл авсан. “Ивановец” зүүн тийш хазайсаар живсэн" гэж Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэв.
Тус алба Оросын хөлөн онгоц дэлбэрч буй агшныг харуулсан бичлэгийг нийтэлсэн байна.
Украины тагнуулынхан Донузлав нуураар эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй гэж мэдэгджээ.
Хөлөг онгоцонд хэдэн хүн байсан, тэднийг нүүлгэн шилжүүлж чадсан эсэх нь тодорхойгүй байна. “Ивановец” нь 1241 "Молния" пуужинт хөлгийн нэг загвар бөгөөд 40 хүний багт зориулагдсан аж.
Украины армийн мэдэгдлийн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.