Ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй спорт заал тараа таниулав уу
“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв.
2024-01-03
Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ
2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогджээ. Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм.
2024-01-03
Өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 12 хоногоор богиносжээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол Алтайн нуруу орчмын экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг судалж, энэ талаараа санал, зөвлөмж боловсруулжээ. Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45 градусаар нэмэгдсэн бол өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт хамгийн эрчимтэй дулаарсан (3-4 градус)-ыг тогтоосон байна. Үүний улмаас өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 онд 12 хоногоор богиноссон гэнэ. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 2021 он хүртэлх 80 жилийн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан ч сүүлийн гурван жилд хэвийн хэмжээнээс эрс багасжээ.
2024-01-03
Цас хунгарлаж, шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цас унажээ.
2024-01-03
Авлигажсан тогтолцоо түүх болон үлдэх үү
Мөн Засгийн газрын өнгөрсөн онд анхаарал хандуулсан нэг чухал салбар нь аялал жуулчлал. Үүний хүрээнд манай улс агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлжээ. Он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-нд “GoMongolia” үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ талаар Ерөнхий сайд “Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, олон улсын судалгаагаар аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна.
2024-01-03
ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Эмээлтэд өмхийрсөн мах хадгалж байсан Эм Ди Си Пи компанитай холбоотойгоор тэднийгмөрдөн шалгаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан Эм Ди Си Пи ХХК-ийн ажлын байрыг 2022 онд шалгаад, эл компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Албаны хүмүүс “Ц.Болорчулуун зэрэг албан тушаалтныг АТГ-т мөрдөн шалгаж буй нь үнэн. Шалгалт нэлээд удааширч байгаа” гэсэн мэдээлэл өгөв.
2024-01-03
Гадаадын 44 831 иргэнд визний зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44 831 иргэнд визний зөвшөөрөл, 40 734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ. Үүнээс 31 242 визийг цахимаар олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав, цахим виз олголт дөрөв дахин өсжээ.
2024-01-03
Баярын өдрүүдэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 13 мянган хүүхэд үйлчлүүлжээ
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Журам, батлах тухай” А/36 тоот тушаалаар батлагдсан “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, зарим Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 сарын 01-ны өдрүүдэд авч нэгтгэн өдөр тутамд Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажилласан.
2024-01-02