ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг шалгаж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.