Архангай аймагт зохион байгуулдаг “Тамирын жавар-2024” мөсний баяр шинэчилсэн хөтөлбөртэйгөөр энэ сарын 12-14-нд болох нь. Уг мөсний баяраар далбаат чарга хөлөглөж, мөсөн хананд авирах боломжтой. Мөн Архангай аймгийн “100 000 ямаа-100 000 жуулчин” аялал жуулчлалыг идэвхжүүлэх төслийг энэ үеэр нээх гэнэ. Төслийн нээлтээр уг үйл ажиллагааг ирж сонирхсон гадаадын жуулчдад ямаа зүсэлж бэлэглэх юм.
Түүнчлэн “Winterland international DJ party” зохион байгуулах аж. Үүнд БНСУ-аас дижей Potaito, Yesong нар ирж, оролцох нь. Уг шоунд оролцоход тасалбар авах шаардлагатай. Харин бусад үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй. “Тамирын жавар”-ыг зорин очсоноор мөсний шагайн, сур харваагаар сургагч багш нарын тусламжтайгаар наадах, “Хангайн хасар” монгол банхар нохойны үзэсгэлэн, өвлийн үндэсний хувцас шалгаруулалтад оролцох боломжтой. Уг мөсний баярыг “ARA complex”-т зохион байгуулах нь. Энэ нь аймгийн төвөөсөө 2.5 км зайтай аж.
Ташрамд дурдахад, Хөвсгөл аймагт мөсний баярыг гуравдугаар сарын эхний өдрүүдэд Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулах тов гаргажээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн