Эрчим хүчний системийн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1257 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 85 МВт-аар, импорт 66 МВт-аар тус тус буурсан байна. Өдрийн цайны завсарлагааны нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ. Тухайн байгууллага олон компьютертэй бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна гэсэн үг.
Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 72 000-аад аж ахуйн нэгж, байгууллагаар тооцвол улсын хэмжээнд жилд 6 408 000 000 төгрөгийг үр ашиггүй зарцуулдаг байна. Суурин компьютертоо тохиргоо хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж, компьютерын эрчим хүч зарцуулалтыг 40 хүртэл хувь бууруулах боломжтой.