УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд энэ жил 6160 малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр 8 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолын дагуу Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын нөөц бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бөгөөд тус отрын нөөц бэлчээрт Баянтүмэн, Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот 5 сумын 92 малчин өрхийн 106.281 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэх, эрсдэл багатай даван туулахад аймаг, орон нутгийн хэмжээнд бэлтгэл,бэлэн байдлыг сайтар хангаж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг чиглэл болголоо.