Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийгмийн даатгалын багц хуулийг мөрдөхтэй холбоотой дүрэм, журмууд гаргалаа

Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой баталсан дүрэм, журам, зааврыг  Засгийн газар болон ХНХЯ-наас батлан гаргалаа. Засгийн газрын тогтоол болон  дүрэм, журам, зааврын жагсаалтыг эндээс харна уу.
2024-01-05

Байлдагч Д-г "гадны нөлөөгүй" нас барсан гэж үзжээ

Цэргийн үхлийн  шалтгааныг тогтоох  шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч
2024-01-05

 Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах иргэд урт дараалал үүсгэв 

 Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах гэсэн жолооч нар техникийн хяналтын үзлэг, оношилгооны төвүүдэд өчигдрөөс урт дараалал үүсгэж эхэллээ. Тэд цахим орчинд “Оношилгооны төвд дөрвөн цаг дугаарлаж, ажлаа алдлаа”, “Холбогдох мэргэжилтнүүд нь зохион байгуулалт муутай байна”, “Иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн. Иргэд ийнхүү дугаарласан шалтгаан нь цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэнтэй холбоотой аж. Мөн энэ сарын 8-наас гэрчилгээг төлбөртэй олгоно гэснээс ч шалтгаалсныг дугаарласан жолооч нарын төлөөлөл хэлж байлаа. 
2024-01-05

Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг түр хязгаарлалаа 

Өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасан байв. Үүний дагуу оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог байсан юм. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын сарын 7-нд батлахдаа дээрх заалтыг хасжээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүйд хүрсэн гэж “Улаанбаатар смарт карт” компанийнхан тайлбарласан юм. 
2024-01-05

“Шударга тэмцэгчид”-ийн өдүүлсэн хэргүүдийг шүүх хэзээ шийдвэрлэх вэ

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн юм билээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Дарханцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм. 
2024-01-05

 Г.Сарангэрэлд гурав дахь удаагаа хорих ял шийтгэлээ 

Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч уг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэсэн ч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан юм. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг.
2024-01-05

Өнөөдөр -20 градус хүйтэн байна

05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
2024-01-05

Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ(RFID tag)суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үзлэг, оношилгооны зэрэгцээ цахим гэрчилгээ суурилуулж буйтай холбоотойгоор ачаалал үүсэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.
2024-01-04

"Сайншанд руу орж ирсэн гурван хуланг аймгаас баруун тийш гаргасан"

Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр зэрлэг хулан орж ирсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар тус аймгий БОАЖГ-ын дарга н.Отгонбаяраас тодрууллаа.
2024-01-04

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Ганц яриулаач" хэмээн иргэдийн утсыг дээрэмджээ

Тодруулбал, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 31 настай, эрэгтэй Х-ийн
2024-01-04

Сансарын туннел орчмыг "Ногоон бүс" болгожээ

Сансарын туннел орчинд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр
2024-01-04

Д.Даваабаяр: Улсын хэмжээнд 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна

Манай улсад шатахууны нийлүүлэлт хэр байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа. Тэрбээр “Яг өнөөдрийн байдлаар манай улсын шатахууны хангамж, нийлүүлэлт тогтвортой, хэвийн явагдаж байна. Улсын хэмжээнд 75 мянган тонн дизель түлш, 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна. Статистик мэдээллээр манай улс сард 90 мянган дизель түлш хэрэглэдгээс 75 мянган тонн, 60 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдгээс 30 мянга нь байгаа юм. Нэмээд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 239 вагон буюу 14 мянган 340 тонн АИ92 бензин үйлдвэрээс ачигдаад замд явж байна. Мөн Монголын төмөр зам дээр 163 вагон АИ92 бензин байгаа гэх мэдээлэл бий” гэв.
2024-01-04

"Улсын аварга малчныг тодруулахад малын тоо толгойг хамааруулахгүй"

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Улсын аварга малчин шалгаруулахад малын тоо толгойг тоолохгүйгээр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болжээ. Энэ жилийн улсын аваргуудыг нэгдүгээр сарын 20-25-ны хооронд тодруулах аж.
2024-01-04

Ц.Төрхүү: Зам, талбай нь хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.
2024-01-04

“Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа

Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ. 
2024-01-04

Хилийн цэргийнхэн 3.5 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ

Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсэгт цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл
2024-01-04

Гэртээ ганцаараа цоожлогдсон НАЙМАН САРТАЙ хүүхдийг аварчээ

Найман сартай хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг Онцгой байдлын аврагчид аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны 3 дугаар орц 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай гэсэн дуудлагыг өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 13.56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г/8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн байна.
2024-01-04

Зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна

Энэ хүрээнд 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан
2024-01-04