2023 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д унтаад сэрэгүй гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Цэргийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулжээ. Уг дүгнэлтээр цэрэг амиа алдахад гадны нөлөөгүй гэсэн хариу гарсан аж.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.