Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Улсын аварга малчин шалгаруулахад малын тоо толгойг тоолохгүйгээр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болжээ. Энэ жилийн улсын аваргуудыг нэгдүгээр сарын 20-25-ны хооронд тодруулах аж.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Энэ жил улсын аварга малчны материалыг цахимаар авна. Тэгэхээр сумаас аймаг, аймгаас яам руу ирнэ. Дундуур нь хэн нэгэн хүнийг шургуулаад байх боломжгүй материалууд ил тод байна. Мөн энэ жил фермерийн аж ахуйг нэлээд дэмжинэ. Өмнө нь улсын аварга 100 гаруй хүн шалгаруулж байхад тавхан фермер байдаг байсан бол гурав дахин нэмэгдүүлээд 15 фермерийн аж ахуйг дэмжиж оруулна. Энэ сарын 20-25-д аварга малчингуудаа шалгаруулж дуусна" гэв.