Иргэд тээврийн хэрэгслийн татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Ингэхдээ тээврийн хэрэгслийн дугаарын сүүлчийн тоогоор хуваарилсан сард нь төлдөг.
Тодруулбал, иргэн таны автомашин:
- 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард,
- 2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард,
- 3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард,
- 4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард,
- 5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
Тээврийн хэрэгслийн татвараа нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.
Дараах байршилуудад тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэг ажиллаж байна. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж, дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
Д/д |
Байршил |
Цагийн хуваарь |
1 |
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30 |
2 |
АТҮТ /цирк салбар, таван ган салбар/ |
|
3 |
НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ |
|
4 |
Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ |
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 |
5 |
Нисдэг машин худалдааны төв |
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30 |