Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт хяналт шалгалт хийж байна

Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон тэдгээртэй холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт
2024-02-02

Хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүллээ

Хугацаат албаны дайчид байгаль цаг уурын хүндэрсэн нөхцөлд марш үйлдсэн ч сэтгэл зүйн бэлтгэл болон
2024-02-02

Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн анхны Монгол шүүгч

Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүхэд 2024-2033 онд ажиллах шүүгчээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ. .
2024-02-02

Гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1630 зөрчлийн шинжтэй, 85 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2024-02-02

“Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг”-ийн шинэ асуумжийг нэвтрүүллээ

​Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2024-02-02

Монгол оронд тархсан 10 хэв шинжийн хөрсний монолит хийжээ

Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ.
2024-02-02

ГССҮТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нар дохионы хэлний сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
2024-02-02

Өнөөдөр -12 градус хүйтэн байна

Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
2024-02-02

Спортын авлигын эрсдэлийг арилгах асуудлаар уулзаж ярилцав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024-02-01

"Хүчит шонхор" захын замыг амралтын өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Тээврийн цагдаагийн албанаас энэ амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Хүчит шонхор” захын зүүн, урд замыг 8-17 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна хэмээн мэдээллээ.
2024-02-01

2023 онд соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 20 гэмт хэрэг шалгагджээ

Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна.
2024-02-01

Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо

Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.
2024-02-01

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн хандив өглөө

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар нэгдүгээр сарын 23-ны байдлаар 176 мянга гаруй мал хорогдсон гэсэн тоон мэдээлэл байна.
2024-02-01

Авлигыг мэдээлэх 110 утсаар 229 дуудлага хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-02-01

Батлан хамгаалах салбарынханд “Шударга байдлын 2023 оны үнэлгээ”-ний талаарх мэдээллийг хүргэлээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид “Батлан хамгаалах салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-д оролцов.
2024-02-01

Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.
2024-02-01

Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
2024-02-01

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон.
2024-02-01