Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүхэд 2024-2033 онд ажиллах шүүгчээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ. Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд сонгогджээ.
Өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон тус сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдөж, нийт 114 улсаас 81 санал авснаар ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар болсон юм.
Нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл, олон улсын хамтын нийгэмлэгийн манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар гэж олон улсад үнэлэгдэж байна.