Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 5.10 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун зүгт 18 км, Ханхонгор сумын төвөөс зүүн зүгт 69 км, Цогт-Овоо сумын төвөөс урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг байна.
Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн