Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газартай хамтарсан ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийхээр төлөвлөсний дагуу хяналт шалгалт хийж байна.
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагуудад Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон тэдгээртэй холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгээд байна.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.