Архангай аймгийн Цэцэрлэгээс Булган сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай унаж болзошгүй байгаа дуудлага өчигдөр буюу энэ сарын 02-ны өдрийн 03:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж “Toyota Prius” машинаас иргэдийг аюулгүй гарган авч, автомашиныг хад руу унахаас сэргийлж ажиллалаа.
Иймд орон нутагт зорчихдоо баталгаат зам, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.