Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ. Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн юм. Мөн хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт тус музейд хүлээлгэн өглөө. Ингэснээр байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн