Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг удирдан явуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна.
Дохионы хэлний анхан шатны 2 өдрийн сургалтад сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч зэрэг нийт 56 хүн хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар мэргэшлийн сертификатыг нь гардуулан өглөө.