Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна. Тодруулбал,
- Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 3,
- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 4,
- Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан 6,
- Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 20 гэмт хэрэг байна.
Үүнээс 8 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 16 хэрэг шалгагдаж байна.
Дээрх төрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.