Сар шинийн битүүлэх ёсон
Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрийддэг. Битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг ёстой. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.
2024-02-09
2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.
2024-02-09
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Тодорхой хэлбэл, нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс 10 чиглэлийг өөрчлөв.
2024-02-09
Халаасны хулгайн хохирогч болохоос сэрэмжлүүлэв
Оны эхний 25 хоногт хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл 518 бүртгэгдсэнээс 86 нь халаасных байсан гэнэ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ийм хэргийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн аж. Эдгээрийг энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь үйлдэж, ял шийтгүүлж байсан 29-48 насны залуус үйлдсэнийг цагдаагийн байгууллагынхан хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоон, мөрдөн шалгаж буй юм.
2024-02-09
“Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ
Эрүүл мэндийн яам, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) хамтран сар шинийн өдрүүдэд “Цагаан сар-хариуцлага” аян өрнүүлж эхэллээ. Баяр ёслолын өдрүүдэд хайнга, болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл, зам, тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг тул эрүүл мэндийн байгууллагууд эл аянаараа дамжуулан иргэдэд хариуцлагатай байхыг уриалах нь. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан түгээж, сургалт, сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ.
2024-02-09
Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.
2024-02-09
Прокурорт эрүү, зөрчлийн 745 хянагдаж байна
Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1021 гомдол, хүсэлтийг хяналаа.
2024-02-09
“Ном бэлэглэе” давлагаа амжилттай боллоо
Худалдан авагч А.Буянхишиг бага насны хүүхдийн хамт дэлгүүрт уут дүүрэн ном барьсаар алхаж байлаа. Хүүхэд нь номд хорхойтой нэгэн бололтой, ээжийнхээ хамт ном сонирхсоор. Тэрбээр “Би Цагаан сарын бэлгэнд ном сонгохоор энд ирсэн. Нас насны ангилалд тохируулан ном бэлдсэн нь таалагдлаа. Гаднын бараанаас илүүтэй ном бэлэглэвэл хэрэгтэй санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
2024-02-08
Д.Сүнжид: Алслагдсан сургууль, дотуур байруудыг шалгаж байна
(Хүний эрхийн үндэсний комисс) 2023 он болон 2024 оны нэгдүгээр сард хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийлээ. ХЭҮК-т жилдээ 1000 гаруй гомдол ирдэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд Улаанбаатар хотоос 88, хөдөө орон нутгаас 22 гомдол иржээ. Дийлэнх гомдлын шалтгаан нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байдал зөрчигдөх, хилс хэрэгт холбогдох, хүүхдийн эрхийн талаарх гомдол байдаг гэнэ.
2024-02-08