Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 9-ны орой 22.00 цагаас “Цэдор Лхам”-ын хурал эхэлнэ.
Лхам сахиус битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам сахиусанд даатгаж тахидаг уламжлалтай.