Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд зорчвол тодорхой хэмжээний төлбөр төлөх зохицуулалт хийхээр болсон. Энэ талаар албаныхан хэлэхдээ, орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө. Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа. Зам дээр автомашинууд багтахаа больж байна. Үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай хэмээн онцоллоо.