Сар шинийн баяртай холбоотойгоор хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг энэ өдрүүдэд иргэд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ төрлийн хэрэг голдуу томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн, худалдаа болж буй газрууд, автобусны буудал, нийтийн тээвэрт гардаг байна. Тиймээс иргэдийг олон хүн цугласан газраар явахдаа сонор сэрэмжтэй байж, их хэмжээний бэлэн мөнгө биедээ аль болох авч явахгүй байхыг зөвлөлөө. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад халаасны хулгайн 485 хэрэг бүртгэгджээ. Оны эхний 25 хоногт хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл 518 бүртгэгдсэнээс 86 нь халаасных байсан гэнэ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ийм хэргийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн аж. Эдгээрийг энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь үйлдэж, ял шийтгүүлж байсан 29-48 насны залуус үйлдсэнийг цагдаагийн байгууллагынхан хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоон, мөрдөн шалгаж буй юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл