Метро барьж байгуулах ажилд 333.0 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.
2024-02-21
Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ
БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн удирдах газар хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гадаадын иргэн олноор зорчдог газруудыг камержуулах, эргүүл, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, “жуулчин цагдаа” ажиллуулах, гэмт хэргийн хохирогч болсон иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
2024-02-21
Малын тэжээлийн импорт 219 хувиар өсчээ
Малын тэжээлийн импорт 219 хувиар өсөөд байна. Тодруулбал, улаанбуудайн хивэг 13.8 мянган тонныг импортоор авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж улаанбуудайн хивэг импортолжээ.
2024-02-21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
2024-02-21
Хяргас нуур, Хан хөхий орчмын бүсэд монгол бөхөн нутагшжээ
Байгаль, цаг уурын өөрчлөлт, уул уурхай, дэд бүтцийн нөлөөгөөр монгол бөхөн тархац нутгаа тэлж, шинэ газарт идээш их болсныг судлаачид хэлж буй. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар “Өмнө нь Шаргын, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал бөхөнгийн үндсэн тархац нутагт тооцогддог байсан бол сүүлийн жилүүдэд түүхэн тархац газар буюу Хомын тал, Хяргас нуурын урд хөвөө орчимд идээш их болсон ” гэж саяхан мэдээлж байв. Тэгвэл судлаачид түүхэн тархац нутагтаа эргэн очоод буй бөхөнгийн сүргийг дүрс бичлэгээр баталгаажуулж, ажиглалт, судалгаа хийснээ мэдээлэв
2024-02-21
Цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдлээ
Сэлбэ голд халиа, тошин үүссэнтэй холбоотойгоор мөсийг нь хагалан зөөж, Туул голд буюу Сонсголонгийн гүүр орчим дасгаж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар уг ажил тав дахь өдрөө үргэлжилж байв. Мөсийг шөнийн цагаар зөөж буйг Геодез, усны барилга байгууламжийн газрынхан мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас орсны улмаас халиа ихсэж, Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдсэнийг албаныхан нь хэллээ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 200 гаруй айл усанд автах эрсдэл үүсээд байгаа аж. Гэсэн ч мөс зөөх, далан барих зэрэг ажил нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ
2024-02-21
Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүллээ
Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм
2024-02-21
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийв
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гурван давхар, 1000 ам метр талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Энэ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект аж.
2024-02-21
Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр байгуулна
УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж
2024-02-21
Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг тус аймаг дахь шүүх шийдэхүү
Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтнууд багтсан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэв. Уг нь эл хэргийг АТГ-ынхан 2022 оны зун шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болоод байсан юм. Гэвч шүүх, прокурорын шатнаас буцсаар байжээ. Ер нь тус аймаг дахь шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан авлига, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэсэн нь цөөн
2024-02-21
Сүүлийн 50 жилийн түүхэн дэх хамгийн цас ихтэй өвөл тохиож байна гэв
Одоогоор манай оронд орсон хур тунадасны дундаж 9.6 мм байгаа нь олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр үзүүлэлт болж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Олон тооны мал хорогдож, цөөнгүй айлын хот харласан гэгддэг 2009-2010 оны зудтай өвөл дунджаас 1.4 дахин их буюу 8.5 мм цас орж байжээ. Тэгвэл 2023-2024 оных тэр үеийнхээс 1.1 мм-ээр илүү, 1975 оноос хойших цас хамгийн ихтэй өвөл болж, үнэмлэхүй дээд үзүүлэлтийг эвдсэн гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5 дахин их цас оржээ
2024-02-21
Хятадын Шинжаан мужид -52.3 градус хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа рекорд тогтоож, -52.3 хэмд хүрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна.
2024-02-21
Томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48 градус хүрч хүйтэрнэ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр цастай. Цаашид цас үргэлжлэн орох бөгөөд хоёрдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
2024-02-21