Дорнод аймгийн Матад, Булган сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд ажиллахаар 4 нэгж техниктэй 12 цэргийн алба хаагч томилогдон хөдөө аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Тус ангиас хошууч Д.Даваадорж, ахмад Д.Ганбаяр, ахлах дэслэгч Т.Эрхэмбаяр, сургагч ахлагч Ө.Амгаланбаатар нараар ахлуулсан 4 бүлэг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн Матад, Булган, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдад цасанд боогдсон зам давааг нээх, орон нутгийн замын аюулгүй байдлыг хангах, малчдад шаардлагатай малын тэжээл, хадлан тариаг хүргэж ажиллаж байгаа юм.