Өмнөговь аймгийн нийт нутгаар цастай, хаваржилт хүндэрч байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн 15 сумын малчдад дэмжлэг болгон 220 тонн хивэг тэжээл, 115 тн малын эрдэс тэжээлийг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын баг 100 хувийн үнэгүй олгох 120 тонн эрдэс тэжээл, ашигт долооцыг сумын Засаг дарга нарт хуваарилж хүлээлгэн өглөө.
Нэг суманд эрдэс тэжээл, ашигт долооц 7,6 тонн, 50 хувийн хөнгөлөлттэй хивэг тэжээл 14 тонн оногдож байгаа юм.