Өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 19.10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан аж.
Тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.