Идэш тэжээлээр хомсодсон зээрийн сүрэг суурьшлын бүсийн ойролцоо нутагшив
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цагаан зээр шилжин байршаад буйг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нь мэдээллээ. Тиймээс тус газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тухайн байршлуудыг хяналтдаа аван, тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж буй гэнэ
2024-02-23
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлт үйлдэв
БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Ногоон автобусны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, БНСУ-ын дөрвөн иргэн зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ
2024-02-23
Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагаанд шалгалт хийв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв.
2024-02-22
Хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцална
Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан.
2024-02-22
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бангкок хотноо болж байна.
2024-02-22
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.
2024-02-22
НҮБ-ын Хүүхдийн сангаас 38 600 хүүхдэд амин дэмийн багц хүргүүлжээ
НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн нутгуудад амьдарч буй 38 600 хүүхдэд аминдэмийн багц хүргүүлжээ. Үүнд аминдэмээс гадна хүүхдэд шаардлагатай эм, эрүүл ахуйн хэрэгслүүдийг багтаасан байна. Зуд болох үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, түүнээс улбаалсан өвчин эмгэгт өртөх эрсдэл ихэсдэг тул ийнхүү тусламж үзүүлж буй гэнэ
2024-02-22