Одоогоор 192 суманд нөхцөл байдал хүндэрч, улсын хэмжээнд 1.5 сая толгой мал хоргодоод байна. Цаашид энэ тоо өсөх эрсдэлтэй. Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлсэн.
Нийт хоргодсон малын 713 мянга нь Сүхбаатар аймагт бүртгэгджээ. Тиймээс малын хорогдол 6 хувьд хүрвэл малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ хийлгэх тухай ХХААХҮЯ-наас мэдээллээ.