Хаваржилт хүндэрсний улмаас малчид зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт удаа дараа тавьжээ. Тиймээс банкны удирдлагуудтай ярилцаж, зээлийн эргэн төлөлтийг зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар болсон.
147 мянга гаруй малчин 1.2 их наяд төгрөгийн зээлтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтөө жилд хоёр удаа хийдэг. Гэвч зуднаас шалгаалан ийнхүү зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахад хүрчээ. Харин малчны зээлийг тэглэх болон чөлөөлөх асуудал огт яригдаагүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ. Зах зээлийн боломж, зарчимд нийцүүлээд зээл төлөлтийг хойшлуулах шийдвэрийг гаргажээ.